Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, код чиллын “Дронекон-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 7-51 насны 750 оролцогч таван төрөлд ур чадвараа сорив. Тэднээс коммершиал төрөлд Б.Эрдэнэбат (301) алт, М.Отгонбаатар (167) мөнгө, Ц.Цолмон (311оноо) хүрэл медаль хүртлээ. Тэгвэл дрон хөл бөмбөгийн төрөлд 41 багийн 123 оролцогч өрсөлдсөнөөс “MGL FPV”-ийнхан түрүүлж, Зэвсэгт хүчний жанжин штабын II багийнхан удаалан, ҮБХИС-ийн I баг III байр эзэлжээ. “Tiny whoop” 65 мм төрөлд О.Эрдэмтулга, байлдагч Б.Алтантүрүү, У.Содбилэг нар эхний гурван байрт шалгарсан юм. “Open class” төрөлд Б.Алтантүрүү түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрх гардав. Дээрх тэмцээн нь хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, инженерчлэл, кодчилол, инновацын сэтгэлгээг хөгжүүлэх, дроныг аюулгүй, хариуцлагатай ашиглах мэдлэгийг түгээх зорилготой юм.