Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээ ньбарилгын салбарт хүний эрхийг дээдлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Төсөлхэрэгжүүлснээрбарилгын холбоодыг чадавхжуулах сургагч багш нар бэлтгэжээ. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн магадлан шинжилгээ хэрхэн хийх арга зүйг заасан аж. Үүний хүрээнд барилгын салбарын 12 аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлсэн байна. Эл шинжилгээний үр дүнг танилцуулж, Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт, залуусын оролцооны талаар санал солилцов. Уг төсөлд нийт 258 хүн хамруулснаас 170 нь эмэгтэйчүүд бөгөөд оролцогчдын олонх нь 35-44 насныхан аж. Дээрхтөслийг манай улсаас гадна Малайз, Индонез, Тайландад нэгэн зэрэг хэрэгжүүлж буйгаараа онцлогтой гэнэ.
У.Сүрэн