Улаанбаатарын иргэдийн жимс, ногооны хэрэглээний 80 гаруй хувийг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хоаган жимс, ногоо болон үр тариа, хүнсний тосны импорт, экспорт” компани нийлүүлдэг аж. Тус компани нь урд хөршийн жимс, ногоо тариалж, үйлдвэрлэгч гол бүсүүдээс нийлүүлсэн бүтээгдэхүүнийг цэвэрлэж, савланхатааж, нөөшилж, хагас болон бүрэн боловсруулж экспортолдог юм байна. Ийм бүтээгдэхүүний дийлэнх нь сонгино, төмс, алим, жүрж бөгөөд бусад нарийн ногоо ч багтдагаж. Дээрх компани Эрээнд 80 000 ам метр талбайд үйл ажиллагаа явуулж, хөргүүртэй 15 агуулахад бүтээгдэхүүнээ хадгалан, БНХАУ-ын чанар, эрүүл ахуйн шаардлага хангасныгньэкспортолдог бол Монголоос боловсруулан мах, махан бүтээгдэхүүн импортлон түгээдэг гэнэ. Түүнчлэн монголын 69 компанитай гэрээ байгуулан, өдөр бүр 30 автомашин, нийт 750 орчим тонн жимс, ногоог Улаанбаатар луу нийлүүлж буйг тускомпанийн төлөөлөгч хэлэв.
С.Дулам