Манай улс энэ оны эхний дөрвөн сард нийт 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8, импорт 3.7 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж. Тэгвэл төлбөрийн тэнцэл эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 697.6 сая ам доллароор өссөн гэнэ.
Түүнчлэн онгарснаасхойшхэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилийнхээс 10.1 хувиар нэмэгджээ. Үүний дотор барааны бүлгийн үнэ 10.9, үйлчилгээнийх 7.6, хүнсний бүтээгдэхүүнийх 19.3, хүнсний бус бүлгийнх 6.4 хувиар тус тус өссөн байна. Улаанбаатар хотод хүнсний бүтээгдэхүүний үнэ 20.9, төвийн бүсэд барааных12.1, баруун бүсэд үйлчилгээнийх 8.7 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр дүн болов. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 36.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Тэр дундаа үхрийн махны үнэ 42.9, хонь, ямааных 41.5 хувиар дээшилсэн нь хэрэглээний бараа, үйлчилгээний индекс “цойлох” гол шалтгаан болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
О.Оргилох