Спортын хутга шидэлт нь нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн хяналт болон анхаарал төвлөрлийг хөгжүүлдэг. Энэ нь Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй залуу спортын нэг. Үүгээр зөвхөн эрэгтэйчүүд бус, охид бүсгүйчүүд ч амжилт гаргах боломжтойг гадаад, дотоодын олон тэмцээн харуулсан. Дархан-Уул аймаг болсон спортын хутга шидэлтийн аварга шалгаруулах “Дархан-65” тэмцээнд хот, дүүрэг, орон нутгийн тамирчид оролцож, цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай ширүүхэн өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Гантөмөр таван метрийн зайд алтан медаль, зургаан метрийнхэд хүрэл, долоон метрийнхэд мөнгөн медаль зүүв. Т.Даваадэлгэр зургаа, Г.Баярбат долоон метрийн зайд түрүүлжээ. Тэгвэл таван метрийн зайд С.Мөнхбат мөнгө, Б.Ганзориг, Ц.Алтангэрэл нар хүрэл медальтай өндөрлүүллээ. Эмэгтэйчүүдээс тус аймгийн Цагдаагийн газрын ажилтан Ц.Дөлгөөнтуяа таван метрийн зайн төрөлд тэргүүн байр эзэлж, Б.Цэрэндулам дөрвөн метрийнхэд аваргалж, гурван метрийнхэд II, таван метрийнхэд III байрт шалгарчээ. Эл тэмцээний ахлах шүүг чээр олон улсын шүүгч Н.Наранзул, Ц.Чингисболд, талбайн шүүгчээр М.Соронзонболд, Н.Чинбаяр нар ажиллалаа.