Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров бол монгол түмний ахуй амьдрал, байгаль эх, хүн чанарыг хамгийн яруу тодоор дүрслэн үлдээсэн их бичээч билээ. Тэрбээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт эгэл малчны гэр бүлд мэндэлж, багш мэргэжлээр ажиллаж байгаад Оросын Москва хотноо Утга зохиолын дээд курсийг дүүргэжээ. Түүний бүтээлүүд дэлхийн олон хэлнээ орчуулагдан гадаадын уншигчдын хүртээл болсон нь С.Дашдооров хэмээх зохиолчийн туурвил зүйн цар хүрээ ямар өргөн байсныг илтгэнэ.
“Мартахуйн цэл мөсөн доогуур, санахуйн сул усан жирэлзэнэ...” хэмээх яруу тунгалаг мөр хэлхсэн түүнийг уншигчид “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл” кино зохиол болон “Амарсанаа” дуурь, “Мартагдашгүй намар”, “Хөдөөгийн баясгалан” киноны дуугаар нь андахгүй. Тэрбээр “Талын цуурай”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” зэрэг зохиолоороо Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй түүний бичсэн өгүүллэг, шүлэг бүр нь монгол хэлний баялаг сан, яруу сайхны дээж болон үлджээ.
Түүний зохиол бүтээлүүдийг үе үеийн сод туурвигчид өндрөөр үнэлсээр ирсэн юм. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэв түүнийг “Говийнхны ухаанаас төрсөн, өөрөө олдож, өөрөө буйлсан цул авьяас” хэмээн үнэлсэн бол Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “С.Дашдооров бол Монголын уран зохиолын Говийн өндөр нь юм” хэмээн тодорхойлжээ. Мөн Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр “Нүүдэлч малчин монголчуудын уран зохиолыг шимтэн судалдаг хэн бүхний ухааны шигшүүрт гарцаагүй тээглэх хүн бол С.Дашдооров” хэмээн үнэлсэн байдаг.
Их хүмүүний бүтээсэн гайхамшигт ертөнцөөр аялж, үгийн амт, утгын гүнд саатан, алдарт зохиолчийн уран бүтээлийн охь болсон шилдэг өгүүллэг, шүлгийн дээжээс уншигч танд өргөн барья.
“Үрт амьтан”
өгүүллэг
Дэмбээ их талд тарлантан хөхрөх Оорцогийнхэдэн өндрийн барааг харж, гулалзтал алхаж явсан тэмээнийхээ бурантгийг татасхийв. “Одоо болсон байлгүй. Нутгийн дээс алхаадхэдэн саахалт явчхав даа” гэж бодов. Тэгээдтэмээгээ сөглөн хэвтүүлж, урд бөхөнд нь өлгөсөн хурганы уутыг авч, улаан замаас холдон хэдэн сөөсийсөн цагаан дэрсний дэргэд уутныхаа амыг яран, ёроолоос нь сэгсрэн тохой хэрийн дээсний тасархай мэт нэг юм, сурын өөдөс мэт гогцоорсон хэдэн юм унагаж, лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх...” гэж санаснаа зурсхийн орж ирснээр нь “Дэлхий дээрээ дэгдэж яв” гэж шивнэв.
Тэгээд нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогсохдоо, газрын өнгөтэй урт амьтан, сөөм хүрэхгүй гурван нарийхан үрээ өөртөө дөхүүлэн мурилзахыг хараад эргэжээ. Тэр унаа тэмээгээ хэвтүүлэх зөөлөн газар нүдээрээ эрэлхийлэн баахан явснаа сая эрснээ олсон мэт бурантгаа сулхан дугтран хэвтүүлж мордоод ирсэн замаа орхин, нар жаргахаас өмнө айлын бараа харахаар тэмээндээ бутан толгой хамхуул өвс шүүрүүлэн алхуулав. Дэмбээ гурван өдрийн газрыг өдөртөө хээв нэг залгах мэт ирсэн тэмээгээ нэг бахархан, нэг өрөвдөн, сайн амрааж аваад өглөө замаа хөөе гэж бодож явлаа. Дэмбээгийн цээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн унгас шиг цэндийж байх шиг санагдана. Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа.
хөндлөн гүвээ нуруу дамнан бор толгод шар хөндийгөөр хөвөрсөн халзан замд гарсан нэг гал жингийн цуваа гурав дахь буудлаа буугаад байтал ийм нэгэн явдал болжээ. Хөтөч Гэпил өглөө тэмээ мал, ачаа сэлтээ болгоож явснаа “Tэ хайрхан минь” хэмээн нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаан төдөлгүй майхны амаар нүд нь орой дээрээ гарчихсан “Өнөө гайхал чинь бас хүрээд ирчхэж” гэснээ “Ямар гай дагаад байна аа та минь” гээд эргэжээ. Чингэхэд нь Дандий, Дэмбээ хоёр гайхан босож гарвал, Гэпил ачаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр. Мань хоёр түүний заасан зүг рүү нь хартал, Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “Цаад... өнөө гурав дахь тэмээнийдээр...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ.
Хоёр жинчин Гэпилийн зааснаар шорыгнь унагаж мулталсан ачаан дээр очвол, үнэхээр нэг урт хорхой мушгиран хэвтээстэй, тэдний бараанаар толгойгоо цогнойлгон хэлээ гялалзуулж байлаа.
Чингэхэд нь хэзээний гүжир, гүндүүгүйДэмбээгийн дүрсгүй зан хөдөлж, мөнөөхөн урт амьтныг шилэн дээрээс нь чимхэж, Гэпил рүү гүйх агаад, цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод, “Чамайг наашаа ахиад дөхдөг юм бол данхар толгойг чинь хагалаад өгч дөнгөнө шүү, шидэл минь” гэснээ газраас барьцтай аргагүй чулуу шүүрэн авч, нэг гараараа ум хумгүй шороо цацан “Чи наадхаа хаяна уу, үгүй юү” гэж хашхирсаар байлаа. Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ. Дэмбээ нөхрөө айлган ойрдоо инээгээгүйгээрээ инээж бах таваа ханган зогстол Дандий бүлтэн нүдээ аяганаас нь бүлт үсэрмээр бүлтгэнүүлэн сандарч “Хөөе дамшиг минь, наадхаа хараач” гэв. Дэмбээ гартаа муриганах урт амьтнаа ажвал гэдсэн бие нь улаан нялга, хавирга нь гэрэлтэн харагдах шиг болоход нуруу нь хүйт оргиж үс нь өрвийх нь тэр. Тэр “муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ. Тэгээд “Надад хавирга нь харагдав уу, хөл нь харагдав уу” хэмээн сэжиглэн ширвээтэж өнөөх амьтнаа тавих байх газраа олж ядан байтал Дандий “Үгүй хө, ингэтлээ мөлхөх гэж... хавирга нь хэрзийж байх шив ээ. Газар тавиач, зовсон амьтны үйлийг нь үзэж байх” гэж сандран өгүүлэхэд Дэмбээ сая гартахаа газар тавивал өнөөх нь өнөө л хэвтэж байсан ачаа руугаа хөдөлж цөхөн мөлхжээ. Тэгэхэд нь Дандий “Базарваань хум пад... хүйтэн цустай амьтныг хөөрхий ингэж болдог юм болов уу. Наадах чинь хө зүдэж яваа амьтан байна даа” гэв. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийнманан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байталДандий дахиад “Энэ ер нь нэг жиг ургалаа шүү. Гурван шөнө нэг тэн дээр ирж хонодог. Нэг жиг байна даа хө” гэснээ бүлтэн нүдээ дүрлэгэнүүлэн бөхийж “Арай бид зулзагыг нь тээж яваа юм биш байгаа даа, аль чи нааш ир, үүнийг тайлж үзье” гэжээ. Хоёул шалбалзан баглаатай ачаагаа задлан үзвэл үнэхээр нэг адасганы завсар сурын өөдөс шиг гурван бор юм үрчилзэн хөрвөж байлаа. Мань хоёр адасгатай нь урт хорхойдоо дөхүүлэн тавивал цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ. Дандий хөлстэй духаа ханцуйгаараа шудран арчаад “Ваа зайлуул... үрт амьтан гэдэг...” гэж уулга алдаад “Дэмбээ минь чи л наадахаа аваад морд...нутгийн чулуу төөрүүлж болохгүй... Оорцог хайрхны амьтан байлгүй... тэр аяараа лус ч байгаа юм бил үү? Үхтэл үр гэж энэ дээ...ийм нүдэнд зэвүүн амьтнаас, тийм хүч тэнхээ, зөөлөн сэтгэл гарна гэдэг...хүнд ярихад нь үнэмшимгүй юм... явж үз! бидэнд хараал хорлол цацах юм бил үү. Хэлэх ч юм биш” гэж адган өгүүлэв. Дэмбээгийн сэтгэлд нэгэн зуур “Юун ч сүржин юм. Энд нь орхичихно биз” гэж бодсоноо, өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа. Чингэхэд нь эгдүүцэн түүн рүү хэд хялалзаад өнөө урт амьтан руугаа харвал тэр өөдсийн чинээ үрээ өмөөрч хамгаалах аятай нүдээ гялалзуулан, хэлээ булталзуулан, ууртай эвхэрч байлаа. Дандий түүнийг нь ухаарсан янзтай толгойгоо бөнжгөнүүлэн сэгсэрч “Түргэлж үз хөл хөнгөнөөр нь миний хар атаар яв” гээд хот орон газар сольж өмсөх дээл хувцас хийсэн хурганы уутаа суллан өнөө урт хорхойгоо зулзагатай нь хийх гэж Дэмбээг нудран ханджээ. Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ. Дэмбээ атан тэмээнийхээ зөөлөн явдалд бүүвэйлэгдэн юундаа ч яльгүй юманд зарагдлаа хэмээн гоморхож явав гэж, харин ч үрт хүний үйл бүтээсэн хүний цатгалан халуун царай гэрэлтүүлэн явлаа.
Хойтон жилийн наадам
Хойтон жилийн наадам
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна, гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! хол байна!
Аав тэр өдөр намайг
Аль морио уна гэх бол?
Эжий тэгэхэд ямар дээл
Эвхээсийг нь задлан өмс гэх бол?
Наадмын гурван хоногт
Унасан морь маань гундасхийвч
Нарны халуун илчинд
Гоёлын дээл маань гандасхийвч
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирэх сайхан
Багачууд дүү нараа шуугиулан
Баярын чихэр түгээх сайхан.
Дэнж дэвсэг дээр цоллуулж
Хэний морьд айрагдсаныг
Дэвжээ талбай дээр шоволзож
Хэний хүү түрүүлснийг
Хамгийн түрүүнд, наадмаас
Харьж ирээд ярих бас ч сайхан.
Настан нялхас ялгаагүй тэдэнд
Наадмын сонин дуулгах бүр ч сайхан.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа! Хол байна!
Зүүн голын Эгиймаа найз минь
Тэр өдөр ирдэг бол уу, яадаг бол?
Зүс нийлсэн мориор гоёё гэвэл
Тэр ер зөвшөөрдөг болов уу, яадаг бол?
Наадам хүртэл баяртай гэж
Найрсгаар тэр минь инээсэн юм сан.
Хойтон болтол баяртай гэж
Хонгор тэр минь хэлсэн юм сан.
Болзсон өдөр түргэхэн шиг
Болоосой гэж яарах юм.
Хонгор түүнээ харах сан гэж
Хоног өнжин яарах юм.
Барианд очоогүй морьд, хойтон
Түрүүлж ч мэднэ.
Харах сан гэж яарнам
Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон
Давж ч мэднэ.
Үзэх сэн гэж яарнам.
Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа
Цэцэглэж зангидаад л ирэх байх даа.
Учрах сан гэж яарах юм.
Хацар дээрх хонхорхой нь барааны газраас
Хайр татам тодорно байх даа.
Уулзах сан гэж яарах юм.
Малчин хүний болзоо гэдэг
Магадгүй ийм л урт байдаг юм.
Урт тэр болзоо шигээ
Уйдашгүй сайхан хайр байдаг юм.
Хоног өдөр улиран
Хорогдсоор л байна. Гэвч
Хойтон жилийн наадам
Хол байна даа. Хол байна!
***
Даанч богинохон зуны шөнө
Үнсүүлжбиамживуу, яав
Үгийгньдуулжававуу, яав
Элхульхаранхуйндунд
Эжийнхээбараагзүүдэндээхарсан
Нойтонсормостойсанаашранбодолхийлж,
Нойрюугаахулжаажөнгөрөөсөн
Зунытэрбогинохоншөнө
Зуурзуурханбодогдоодбайхюмаа.
Эхлээд, эжийминьнаддаахарагдавуу, яав
Эсвэл, биэжийнхээнүдэндтусавуу, яав
Осолгүйлэхүр, хааначюмучирч
Оронзайэзэгнэсэнбаясалдавтан,
Хөхногоонялхартал
Хөхүүнахуйдсэтгэлгийсэн,
Даанч богинохн зуны шөнө
Дахин дахин бодогдоод байх юмаа.
Өрөөсөн хацар сэрүү даана.
Эжийдээ үнсүүлэх өнгөрснийх гэнэ
Өвлийн жавар тас хайрна.
Эжийн түшиг харьсных гэнэ.
Буянт эжийнхэ эхажууд хүн
Элэг хэчнээн тэнэг эр явдгийг бодон, үүр шөнийн зүүдээ манаж явнааа.
Буруу зөвийг тунгааж хэлсэн үг нь
Сэтгэлд хэчнээн дулаан байдгийг санан, үе үехэн сормос нойтон явнааа.
Миний хэл
Тооноор туяарсан хөх тэнгэр мэт
Тодоор мишээн зүрхэнд тусаж,
Толгойгоо даахгүй намайг бүүвэйлэн
Тохой биеэс түшин босгож,
Ээжийн сүүтэй аяндаа ивлэн,
Тагнай хэлэнд ууссан ч юм уу
Ээлийн хувьтай аавын голомт
Илч гэрлээ цацан, уураг тархинд шингэсэн юм уу
Заасан эзний нь мэдэхгүй
Нэг л өдөр, эжий ааваа дуудан шулганасан
Заяаны минь хэл- Миний хэл!
Өлгий дээрээ тарваадан байхад
Хөдөө талаас наашлан наашилж,
Өлзийт хүлгийн алхаа гишгээ бүхнээр
Чихэнд тажигнан авиа эгшиг нь хурсан,
Өвдөг дээрээ өндийн хөллөхөд
Улан доороос цонон цонож,
Өвс ногоо, шороо чулууны ширхэг тоолон
Цээжинд шижигнэн үг болгон нь дуурьссан
Заасан эзний нь андахгүй,
Энэхэн биеийн баяр, ангир титмийг нь бичсэн
Заяаны минь бахархал-Түмэн олны минь хэл.
Заалгаж сууснаа ч мартахгүй,
Нэгэн насны эрдэм, уламж түүхээ уншсан
Монгол хэл-Миний хэл
Дур сэтгэл татсан гайхамшиг
Дуулим хорвоод хэчнээн байнам?
Дуурьсал яруу хэчнээн хэл
Дөрвөн далай, таван тивд дуурсан байна вэ?
Аугаа тэр гайхамшгийн нэг
Аялгуу сайхан монгол хэл
Эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн дуулал
Эх болсон түмний минь цагаан сүү
Оюун санааны далай
Нэгэн насны эрдэм
Олон үеийн бахархал
Үүрдийн хань монгол хэл!
Элэнц дамжсан найраг
Тунгааж хайлсан шижир
Эсгий туургатны намтар
Үзүүргүй түүх-миний хэл!
Хэрлэн
Хэрлэн, хээтэнхэн урсана.
Хээр талаа хээлэнхэн гулсана.
Цулгай цагаан мөнх цасан тэнгэрээс
Цуглаж хөллөсөн тэлмэн жороо,
Цуутхан Хэнтийн дулаан энгэрээс
Цувирч хөвөрсөн усан мяндас,
Эрт түүхийн омголон морьд
Эрэг дээр нь дүүхэлзэн, хөндийд нь хөрвөөж торнисон,
Уртын дууны уран шуранхайд
Уламж залган уянгалж, ухаан санаанд цэнхэртсэн,
Хэрлэнгийн барааг харахгүй бол,
Хэзээч сэтгэл дундуур явах мэт санагдана.
Хэрлэнгийн тухай ганц болов бадаг бичихгүй бол,
Хэтийн үйлсэд ужиг байх мэт бодогдоно.
Хэрлэн, хээтэн хэн урсана.
Хээрталдаахээлэнхэналсална.
Ханын шийр буурилсан бууралталаа
Хань татсан буман жилийн шивнээ,
Сүрэг мал налайсан монгол газар
Сүүхан халсан буян хишгийн далай,
Урсгалын нь чимээг дэнжийн эрээн цэцэг
Уран тэргүүнээ өргөн өрсөлдөн байж чагнадаг,
Усны нь тунгалаг хурсан тохойд нь, тэргэл саран
Улаахан царайгаа булхан байж хонодог,
Хэрлэнгийн усыг амсахгүй бол,
Хэнхдэг цээжний цангаа гарахгүй явах мэт санагдана.
Хэрлэнгийн тухай ганц ч болов шүлэг бичихгүй бол,
Хэтийн үйлс гавихгүй байх мэт бодогдоно.
Хэрлэн, хээтэнхэн урсана.
Хээр талаа, хээлэнхэн гулсана.
Аяны шар зам, Даваа, даваа өгсөнө
Ахиад цаашаа хөврөхдөө
Салж нийлэн одно.
Чилийсэн энэ харгуйд
Чамтайгаа баахан явахсан
Чихний чинь доорх мэнгийг
Харж жаахан суухсан.
***
Аяны шар зам, Даваа, даваа өгсөнө
Ахиад цаашаа хөврөхдөө
Салж нийлэн одно.
Чилийсэн энэ харгуйд
Чамтайгаа баахан явахсан
Чихний чинь доорх мэнгийг
Харж жаахан суухсан.
Аяны шар зам
Даваа, даваа өгсөнө
Ахиад цаашаа хөврөхдөө
Холдуулж ойртуулж одно.