Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол эрхээ хасуулах нь

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулга явуулж, нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох нь олширч байгаа тул өчигдрөөс эхлэн дээрх төрлийн зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
2025-09-05

Цалин, тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин өсөж, бизнесийнх эрс буурчээ

Банкны салбарын сүүлийн үеийн үзүүлэлт иргэдийн худалдан авах чадвар, өрхийн орлого, өрийн дарамтад төр засаг онцгой анхаарал хандуулах дохио, сануулга болж буйг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ.
2025-09-05

Хөдөлмөр эрхлэлтийг дамжих тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ажиллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Eвропын холбооны SOCIEUX+ төслийн дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээг авч ажиллаж байна.
2025-09-05

2025-2026 онд сурагчдын сүүний хэрэглээнд 175 тэрбум төгрөг шаардлагатай

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Өдөрт нэг аяга сүү” санаачилгыг тусгасан. 2024 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн 12 сургууль болон есөн аймгийн нийт 81 964 хүүхэд хамрагджээ.
2025-09-05

Тарваган тахлаар хүн өвчилжээ

Тарваган тахал өвчний хүний тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Энэ нь он гарснаас хойших анхны тохиолдол юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, энэ сарын 3-нд оношийг нь баталгаажуулсан гэнэ. Өвчтөнийг өдгөө аймгийн Нэгдсэн эмнэ¬лэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
2025-09-05

Нийслэлд 14 хэм дулаан байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.
2025-09-05

Өвлийн олимпын медалийн загварыг танилцуулав

Итали улсын Милан, Кортина хотод ирэх оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах өвлийн 25 дахь удаагийн олимпын болон паралимпийн наадмын медалийн загварыг танилцууллаа. Медалийн нэг тал нь тамирчны ялалт, нөгөө нь амжилтын ард байдаг баг хамт олныг илэрхийлэх хос утгатай аж.
2025-09-04

Хий дамжуулах хоолой Монголын нутгаар 960 км үргэлжилнэ

Монгол, Хятад, Оросын гурван талт үйл ажиллагаа 2014 онд эх сууриа тавьсан гэж үздэг. Ийм санаачилгыг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Душанбе (Тажикистан)-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байдаг. Гурван улсын Төрийн тэргүүний анхны уулзалт ч тэнд болсон юм. ШХАБ-ын хүрээнд ийм уулзалтыг тогтмол хийж байхаар тэд тохиролцсон аж
2025-09-04

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.
2025-09-04

НҮБ-аас эмнэлгүүдэд аюултай хог хаягдлын байр тохижуулж, тоног төхөөрөмж нийлүүллээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-д аюултай хог хаягдлыг ангилж, зайлуулах зориулалтын байр барьж, заримд нь лабораторийн тоног төхөөрөмжийн хамт нийлүүлээд байна. Эмнэлгүүдэд хог хаягдлыг зориулалтын дагуу савлаж, зайлуулах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий стандартын шаардлага хангасан нийт 56 нэр, төрлийн 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
2025-09-04

23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна.
2025-09-04

Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна

Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
2025-09-04

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна
2025-09-04

“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын есдүгээр сарын 1-ний тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)ийн даргаар сонголоо.
2025-09-04

Тэргүүлэх чиглэлээр суралцагсдыг дэмжихийг уриалав

Аж ахуйн нэгжүүд Засгийн газраас баталсан эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр суралцагсдад нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон тохиолдолд жилд нэг хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх хууль үйлчилж эхэлсэн.
2025-09-04

Зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ

Зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ
2025-09-04

158.1 сая ам.доллароор 2.9 сая тонн нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ он гарснаас хойших хамгийн өндөр борлуулалтаа өнгөрсөн сард хийжээ. Тодруулбал, тус компани наймдугаар сард 2.9 сая тонн нүүрсийг 158.1 сая ам.доллароор борлуулсан байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 300 мянга, 2025 оны эхний зургаан сарын дунджаас 1.2 сая тонноор өссөн дүн аж. Өнгөрсөн сарын борлуултын 62 хувийг коксжих, үлдсэнийг нь баяжуулсан болон эрчим хүчний нүүрс эзэлжээ.
2025-09-04

Мал, амьтны ундаалдаг уст цэгүүдээс дээж авч, зоонозын халдварын эрсдэлийг судалж байна

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийнхон Францын Хөдөө аж ахуйн судалгааны олон улсын хамтын ажиллагааны төвийнхөнтэй хамтран “InterWater” төсөл хэрэгжүүлж байна.
2025-09-04