Ковшоор хог түрж байгаад хүний амь хохироов
Хөвсгөл аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгт ажлаа хийж байсан хүнд механизмын жолооч 68 настай иргэн хүн дайрч амийг нь хөнөөсөн хэрэгт шалгуулж байна. Мөрөн сумын нутаг, Элстийн ар гэх газарт орших хогийн цэгт тэрбээр ковшоор хог түрж байгаад ухрахдаа 61 настай иргэнийг дайрсан аж. Хөвсгөл аймгийн Хот тохижуулах үйлчилгээний төвийн ажилтан Ш-ийг өдгөө Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
2025-04-04
АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан ажиллуулахаар УИХ-ын гишүүдийн олонх шийдвэрлэлээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн ажиллах зургаан жилийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор Засгийн газраас улираан томилох санал гаргасан. Уг саналыг уржигдар УИХ-ын МАН, АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг Авлигын эсрэг хуулийн 21.1-т заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэх заалтыг үндэслэн хийсэн юм.
2025-04-04
Таван шүүгдэгчийг буруутай гэж иргэдийн төлөөлөгч дүгнэв
“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү, НПГ-ын хяналтын прокурор Л.Содбаяр, Ч.Батзориг, Г.Ганхөлөг, шүүгдэгч 24 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, Нийслэлийн нийтийн тээврийн газрын төлөөлөл, иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХКийнхныг оролцуулан ажлын 22 өдрийн турш хэлэлцээд уржигдар завсарлалаа.
2025-04-04
Багануурт хордсон зургаан хүний хоёр нь нас барж, бусдынх нь биеийн байдал тогтворжжээ
Багануур дүүрэгт метилийн спирт уусан байж болзошгүй шалтгааны улмаас зургаан хүн хордож, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт гарав. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан “Баасан гаргийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирээд нэг нь нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн. Нэг иргэн эмнэлэгт нас барсан. Нөгөө нь эмнэлгийн байгууллагад тусламж авч байгаа” гэсэн мэдээлэлөгсөн юм. Харин Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн ерөнхийзахиралЭ.Анхбаяр нар өнгөрсөн бямба гаргийн 16.15 цагт мэдээлэхдээхордлогын улмаас хоёр иргэн амиа алдсан талаар хэлэв.
2025-03-31
Өнжмөл өвс шатааснаас гал алдсан 21 дуудлага иржээ
Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр дэгджээ. Түймэрт ой, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, зургаан автомашин өртсөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-03-27
Мөнгө угаасан орлого болох 16 тэрбум төгрөгийг Б.Үнэнбат, Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас гаргуулна
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-03-26
ТЦА-наас долоон автомашин мөргөлдсөн ослыг шалгаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн замд өнөөдөр өглөө долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор шалгалт хийж байна гэсэн мэдээллийг өглөө.
2025-03-26
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймэрт таван га талбай өртжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ. Уг хүрээлэнд гал гарсан талаарх мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт онцгой байдлын алба хаагчдад ирсэн байна. Галыг хоёр цагийн дараа бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
2025-03-24