Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Торгоны зам 2024”-д оролцогчид 5243 км зам туулна

ОХУ-ын Томск хотын Лениний талбайд “Торгоны зам 2024” олон улсын ралли уралдааны нээлт өчигдөр боллоо. Энэ жилийн уралдаанд оролцогчид нийт 5243 километр зам туулах аж.
2024-07-07

Хасбаатарын гудамжид хэсэгчилсэн засвар хийж байна

Баянгол дүүрэг, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар хийж байна.
2024-07-07

Соотон алагдаага ВВС-гийнхний анхааралд өртөв

Соотон алагдаага (алагдаахай) гэж дэлхийд нэн ховордсон, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг амьтан байдаг аж. Эл амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгджээ. Зөвхөн соотон алагдаагыг үзэхээр жил бүр гадаадаас олон жуулчин ирдэг бөгөөд судлаачид түүнийг “Цоохор ирвэсээс дутахгүй алдартай” хэмээн тодотгодог гэнэ
2024-07-05

15 чиглэлд 30 морьт эргүүл ажиллаж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг нийслэлийн гудамж, талбайд ажиллуулж байна. Одоогоор төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагч ажиллаж буй гэнэ
2024-07-05

Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй.
2024-07-05

“Чингис хаан” нисэх буудал руу автобус явуулж эхлэв

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс автобус явуулж эхэллээ. Тухайлбал, Ч:19 дугаарын автобус “Чингис хаан” нисэх буудлаас Сүхбаатарын талбай хүрэх юм байна. Харин Ч:20 дугаарынх нь “Буянт-Ухаа” спорт цогцолбороос нисэх буудал хүртэл зорчигчдыг тээвэрлэх аж. Эдгээр нийтийн тээвэр нь 06.20- 22.30 цагт иргэдэд үйлчлэх нь. Том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм байна.
2024-07-05

Хөхний хорт хавдраас сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдаарай

“Агапе” эмнэлгийн хамт олон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, үүсгэврийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй аж. Тус эмнэлгийнхэн жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс хөхний үүсгэвэр илэрвэл соруулах мэс заслыг мөн үнэ төлбөргүй хийж өгөх гэнэ. Цаашлаад үүсгэвэр авсны дараах эдийн шинжилгээг лабораторид хийх бөгөөд энэ нь тодорхой хэмжээний төлбөртэй аж.
2024-07-05

Олимп, Дэлхийн аварга Такүто Отогүро Монголын олимпын багийн бэлтгэлд нэгдлээ

Монголын олимпын багийн бэлтгэлд оролцож байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт
2024-07-05

“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулав

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн. “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.
2024-07-05

Соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.
2024-07-05

Гурван цэцэрлэгийн талбайд 2600 гаруй мод тарьжээ

“Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжих сан” Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлуудыг хийж эхэлжээ. Тус дүүрэг дэх 43, 224, 327 дугаар цэцэрлэгийн ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 10 гаруй төрлийн 2600 гаруй мод тарьж, усалгаа, арчилгааны багаж хэрэгслээр хангасан байна. Түүнчлэн Чингэлтэй, Хоймор хайрхны 2.9 га талбайд дөрвөн төрлийн 700 мод, бут тарьж, усалгааны систем суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ.
2024-07-05

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын авто замыг 2024 оны долдугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас энэ сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Улмаар тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.
2024-07-05

Авто болон төмөр замаар 62 сая тонн ачаа тээвэрлэжээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд манай улс 62 сая тонн ачаа, 930 мянган зорчигч тээвэрлэжээ. Ингэснээр өнөө жил тээвэрлэхээр төлөвлөсөн нийт ачаагаа 51, зорчигчоо 42.2 хувьд хүргэсэн байна. 
2024-07-05

Нобелийн шагналтан Константин Новоселов Монголд ирнэ

БШУ-ны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцоно.
2024-07-05

Орон нутгийн удирдлагууд хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарахгүй байна гэв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэв. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстой. 2024 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан.
2024-07-05

Шинэжинстэд 37.8 градуст хүрч халсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтвортой, говийн бүсэд хэт халж байгааг ЦУОШГ-аас мэдээлэв. Тухайн сар, өдрийнхөө үнэмлэхүй их, бага утгыг эвдсэн үзүүлэлтүүд ч энэ өдрүүдэд бүртгэгдэж буйг цаг уурчид танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 1-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд агаарын температур 37.5 хэмд хүрсэн нь он гарснаас хойших хамгийн өндөр градустай, халуун өдөр хэмээн тэмдэглэгдсэн бол хоёр хоногийн дараа эл“дээд амжилт” эвдэгджээ
2024-07-05

Гандуу байгаа аймгуудад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүллээ

Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой Мөрөн бороо экспедицийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүллээ.
2024-07-05

“Цахим эрүүл мэнд” төслийн гүйцэтгэгч БНСУ-ын компаниас 1.7 сая ам.доллар шилжүүлэн авлаа

Дэлхийн банк манай Засгийн газраас нэхэмжлээд байсан 1.7 сая ам.долларыг БНСУ-ын талаас шилжүүлэн авлаа. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд“хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм
2024-07-05