Өмхий мах хадгалж байсан компанийнхны гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав
Улмаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27- нд хэлэлцээд Эм Ди Си Пи ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноон, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан.
2024-07-05
Нийслэлийг өмхий үнэрт автуулсан “Эко стандарт петролиум”-ын захирлыг дахин шалгана
Үүнийг нягтлахаар НОБГ, НБОГ, НЦУГ, УСУГ-ын хамтарсан ажлын хэсэг “Дүнжингарав” орчмоос эхлэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр хүртэл шалгаад, бохирын магистрал шугам руу автомашины асло, тос хийснээс болсон гэж дүгнэсэн юм. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 11-ний 21.00 цагийн үед химийн хортой болон аюултай бодисыг Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугамд нийлүүлснээс өмхий үнэр нь өнгөрөгч оны аравдугаар сарын 12-нд нийслэлчүүдийг утсан гэж дүгнэсэн.
2024-07-05
Авто замуудаа “халаас”-тай болгоё
Жолооч нар дуртай газартаа тээврийн хэрэгслээ хөндөлсүүлж, замын хөдөлгөөнд оролцогчдод саад учруулах нь түгээмэл. Тэрчлэн олон тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн захад зогсоох тохиолдолд нэг эгнээнд цувуулан байршуулах дүрэмтэй аж. Мөн замын хөвөө, өргөсгөсөн талбайд автомашин зогсоохдоо зорчих хэсэг рүү оруулахгүйгээр, ташуу байрлалаар тавихыг зөвшөөрдөг байна. Үүнийг яг таг мөрдөх нь ч ховор гэнэ.
2024-07-04
Хүүхэд, залууст зориулсан бэлгийн боловсролын төв үүдээ нээв
Монгол Улсын хүн амын 31 хувийг 10-29 насныхан эзэлж байна. Өсвөр насанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон бие махбод, сэтгэл зүйн олон өөрчлөлттэй нүүр тулдаг. Амьдралын туршлагагүй энэ үедээ үе тэнгийнхний буруу нөлөөнд автах, зөв мэдээлэлгүйн улмаас алдах тохиолдол цөөнгүй. Тэгвэл хүүхэд, залуучуудад зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох бэлгийн боловсролын төв өнөөдөр үүдээ нээж байна. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо угтаж, уг төвийг ажиллуулж ж буй аж. Орчин үеийн технологи, сургалтын бодит үзүүлэн ашиглан сонирхолтой, шинэлэг сургалтын арга барилаар бүх хүнд ойлгомжтойгоор нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох юм байна.
2024-07-04
80 хувь нь ногоон байгууламжтай,олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд 10.2 га талбайг олон улсын жишигт нийцүүлэн “РиоТинто” компанийнхан тохижуулсан юм. 80 хувь нь ногоон байгууламж бүхий эл цэцэрлэгт хүрээлэн өчигдөр олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Хүрээлэнд очиход үүд хэсгийн замыг засаж дуусаагүй байв. Хаана, юу байгааг замын хажууд байрлуулсан самбараас төвөггүй мэдэж болно. Цааш явахад тоглоомын талбай тааралдлаа. Тэндэлс асгаж, хиймэл зүлгээр орчныг нь тохижуулжээ. Ингэснээр хүүхэд унасан ч гэмтэж бэртэх нь бага. Тоглоомын талбайн ойролцоох модны сүүдэрт хүмүүс үдийн цайгаа зооглож байлаа. Зарим эцэг, эх хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож ч харагдана.
2024-07-04
Экологийн цагдаагийн албаны хахууль авсан ажилтнуудад ял шийтгэлээ
Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаагаар ажиллаж байсан хоёр хүн болон тэдэнд хахууль өгсөн иргэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Эргүүлийн цагдаа, ахлах ахлагч М.Сүхбаатар, дэд ахлагч Х.Бөхбат нар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруун дахь шалган нэвтрүүлэх товчоонд албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бусаар мод тээвэрлэж явсан иргэн Э.Тэнгисээс мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
2024-07-04