“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх судалгааг “Ниппон коей” компани хийж байна
Агаарын тээврийг либералчилж, хямд тийз, хүртээмжтэй нислэгийг зорчигчдод санал болгохын тулд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж ЗТХЯ-ны мэргэжилтнүүд мэдээлж байв. Тэгвэл тус яамны удирдлагууд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт” ХХК-тай зөвшилцсөний дүнд энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлээд буй гэнэ.
2024-07-04
Цагаан зээрийн тоо эрс цөөрсөн байж болзошгүй
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологичидтой хамтран цагаан зээрийн тоо толгойн судалгааг амжилттай гүйцэтгэснээ мэдээллээ. Биологичид энэ удаагийн судалгааг “distance sampling” буюу зурвас замналын арга зүйгээр хийсэн бөгөөд хойноос урагшаа чиглэсэн, хоорондоо 30 км-ийн зайтай, нийт 13 895 км урт үргэлжлэх газар нутагт зургаан багт хуваагдан 21 хоногийн хугацаанд гүйцэтгэжээ.
2024-07-04
Нүүрс тээврийн компаниудаас хахууль авсан байцаагчид яллах дүгнэлт үйлджээ
Эдгээрийн нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой, “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Хил, гааль, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд холбогдсон 21 яллагдагчид холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд тэдний нэг нь Гашуунсухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан О.Төрбаяр гэнэ.
2024-07-04
“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийг гэм буруутайд тооцов
Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн юм. Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан нэгэн билээ.
2024-07-04
Төвийн аймгуудаар дуу цахилгаантай бороотой
4, 5-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-07-04
НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо.
2024-07-03
Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөлөө
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов. Ёслолын үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба:
2024-07-03
Нийтийн албанд ажиллах хүсэлтэй 193 хүний урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “Монгол Улс:2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” хүргүүллээ.
2024-07-03
65 орны үндэсний ялагчтай 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө
Францын Леон хотод 2024 оны 9 үгээр сард болох тус олон улсын уралдаанд Монгол улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
2024-07-03
Номын тэмдэглэлийн уралдаанд оролцох нь “Хол биш”
Ч.Ганжавхлангийн “Хол биш” ном “Интерном”-ын бест селлер жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлээд буй. Уншигчдын гарт хүрсэн цагаасаал талархлыг нь хүлээн авсан эл бүтээлийн зохиолч болон “Bookcafe Mongolia” бүлгэмийнхэн хамтран номын тэмдэглэл, фото зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах аж.
2024-07-03
Н.Мандуул НЗД-ын нэгдүгээр орлогч болов
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
2024-07-03