Нийслэл шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг ногооруулав. Тодорхой хэлбэл, ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуултаа дуусгаж өнөөдөр хүлээлгэж өгөв. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
2024-07-03
Дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй
Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Амьтан тэжээх нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Гэвч манай улсад одоог хүртэл зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагад тэжээвэр амьтантай орохыг тэр бүр зөвшөөрдөггүй. Дүрэм, журамдаа хориглох заалтгүй боловч тухайн албан байгууллагын соёлоос шалтгаалан тэжээвэр амьтан оруулдаг нь гарын таван хуруунд багтана.
2024-07-03
АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцжээ
“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
2024-07-03
Уур амьсгалын өөрчлөлтийн “сүүдэр”
Уур амьсгал, хүрээлэн буй орчны тандалт судалгаа хийдэг олон улсын байгууллагынхан, судлаач, шинжээчид 2024 оныг өмнөх жилийнхээ “дээд амжилт”-ыг эвдсэн, түүхэнд байгаагүй халуун, цаг агаарын хувьд ихээхэн тогтворгүй, хүн төрөлхтнийг сандаргасан жил болно хэмээн таамаглаж байв. 2023 оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил хэмээн тэмдэглэсэн. Хэт халуунаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд тохиож, мянга мянган хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, олон орон байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээх хатуу сорилттой нүүр тулсан билээ
2024-07-03
Тарьсан мод, бутаа хамгаалахыг уриалав
“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс алт ресурс”, “Саусгоби сэндс” зэрэг уул уурхайн томоохон 20 гаруй компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн хоёр жилд 200 мянга гаруй мод тариад буй аж. Сүүлийн үед хотын ногоон бүс, ялангуяа Богдхан уулын амнууд руу адуу, мал олноороо орж, тарьсан бут, сөөгийг сүйтгэж буйтай холбоотойгоор дээрх аж ахуйн нэгжүүдийн зарим нь холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хамгаалалтын хашаа татах болжээ.
2024-07-03
Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшнийг 60 см-ээр давжээ
Монгол орны томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 5-15 см-ээр нэмэгджээ. Туул гол нийслэл, Хараа гол Дархан-Уул аймаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшнийг 5-40 см-ээр даваад байв. Харин хоёр гол үерийн аюултай түвшинд хүрсэн нь Ховд, Туул байсан юм. Ховд гол энэ өдөр үерийн аюултай түвшнийг 10, Туул Лүн сум орчимд 60 см-ээр давжээ.
2024-07-03
Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-03
Хайлаастын үерийн хамгаалалтын даланг засаж байна
Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Хайлаастын үерийн хамгаалалтын даланг 1980 оноос хойш шинэчлээгүй бөгөөд усны ачаалал даахгүй идэгдэж эмтэрсэн. Иймд ашиглах боломжгүй болсон хавтанг шинэчлэн сольж байгааг мэргэжлийнхэн онцоллоо.
2024-07-02
15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй
15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
2024-07-02
Дахин боловсруулах хаягдлыг дуудлагаар авдаг байгууллагуудтай танилцаарай
Хог хаягдлын 85 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг судлаачид онцолдог. Хогийг хаягдал гэж харах биш, эдийн засгийн эргэлтэд оруулах гарц бий. Тухайлбал, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хаягдлаа өгч, мөнгө болгох боломжтой. Дахин боловсруулах хог хаягдлыг дуудлагын дагуу очиж авдаг байгууллагуудын мэдээллийг хүргэе.
2024-07-02