Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цэнэглэж байсан утастайгаа усанд орсноос цахилгаанд цохиулж амиа алджээ

Гар утсаа уртасгагч залгуурт залган цэнэглэж, усанд орсноос болж цахилгаанд цохиулан нас барсан харамсалтай явдал өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын ойролцоох нэгэн орон сууцад амьдардаг Д гэх 19 настай эмэгтэй ийм болчимгүй үйлдэл гаргаснаас цаг бусаар амиа алдсан гэнэ.
2025-10-22

НҮБ 190 зөвлөмж өгснөөс манай улс 170-ыг нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдэвт олон талт уулзалт, хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов.
2025-10-22

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг прокурорын байгууллагаас мэдээллээ.
2025-10-22

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина
2025-10-22

Олон улсын шинжлэх ухааны олимпиадаас манай сурагчид тусгай байрын шагнал хүртэв

БНСУ-ын Сувон хотноо энэ сарын 18- 20-нд зохион байгуулсан 19 дэх удаагийн олон улсын шинжлэх ухааны олимпиадаас манай сурагчид багийн дүнгээр тусгай байрын шагнал хүртлээ.
2025-10-22

Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ

ЭМЯ, СЭМҮТ, салбар дундын байгууллагууд хамтраад “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулснаа мэдээллээ. Уг төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад ийнхүү бэлэн болгожээ.
2025-10-22

“Монгол цэрэг 2025”-д BPSF багийнхан илүүрхлээ

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг 2025” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. 12 дахь удаагийн тэмцээнд эмэгтэй тамирчин олноор оролцсон нь өмнөх жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болжээ.
2025-10-22

УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хурлыг орхин гарлаа

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдаан Дэгийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоохоор хэлэлцэж буй юм. Тэгвэл уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарлаа. Тодруулбал, ҮХЦ-ийн хуралдаан нь үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр хурлыг гишүүд орхин гарав. 
2025-10-22

Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд “Нүүрс тойрсон нам-улс төр” сэдвээр сэтгүүлчдэд танилцуулга хийж, нүүрсний худалдааны ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал болон улс төрийн нөлөөний талаар байр сууриа илэрхийлэв.
2025-10-22

Төсвийн зардлаас 1.2 их наяд төгрөг хэмнэх санал гаргав

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар 2026 оны улсын төсвөөс 1.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэсэн санал гаргажээ.
2025-10-22

Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэхэд 504 тэрбум төгрөг хэрэгтэй

Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэхэд 504 тэрбум төгрөг хэрэгтэй
2025-10-22

"Хүйтрээгүй учраас халаалтын хэм бага байгаа”

Нийслэлийн зарим байршилд айл өрхүүд, албан байгууллагын дулааны хангамж муу, хүйтэн байгаа талаар иргэд гомдоллосоор байна. Энэ талаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, үнэ тарифын асуудлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхнаас тодрууллаа.
2025-10-22

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтээ танилцуулж дууссанаар хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүллээ

ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан дүгнэлтээ танилцуулж дууссанаар хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүллээ
2025-10-22

УНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 339 дэх мэс заслаа хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 339 дэх хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд байна. Он гарснаас хойш 44 дэх хагалгаагаа хийгээд буй нь энэ аж. Өвчтөн 40 настай, B, D вирусний шалтгаант элэгний хатууралтай, түүний төрсөн эгч нь донор болжээ.
2025-10-22

Нийслэлчүүдийн тэн хагас нь түлэх түлшгүйгээс осгож мэдэх нь

Нийслэлийн иргэд шатахууны дарааллаас залгаад шахмал түлш авахаар дугаарлаад тун завгүй. Тэд ядарч туйлдан, хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин харуулдан зогсоно. Уг нь түлш борлуулах цэгүүдээр дамжуулан нэг өрхөд долоо хоногт долоон шуудай нүүрс олгох зохицуулалттай. Гэвч түлш хүрэлцээгүйн улмаас нэг өрхөд гурван шуудай л нүүрс өгч буй гэнэ.
2025-10-22

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн авсангүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн авсангүй
2025-10-22

Багш нарын цалинг нэмэх асуудлаар сайд нар үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзав

Багш нар ажил хаясантай холбоотойгоор Боловсролын сайд, Сангийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, хэлэлцээр байгуулахыг санал болголоо.
2025-10-22

Нурууны өвчнөөс сэргийлж, 90 хэмийн дүрэм баримтлаарай

Оффисын ажил эрхлэн, өдрийн турш ширээний ард суудаг хүмүүс нурууны өвчтэй болох эрсдэл хамгийн өндөр байдаг. Судалгаагаар нурууны өвчлөлийн шалтгааны 75 хувь нь компьютерын ширээний ард буруу суух зуршлаас үүдэлтэй гэнэ. Харин үлдсэн 25 хувь нь гаднын нөлөө, гэмтэл зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь удаан хугацаанд буруу суусны улмаас нуруунд ирэх ачаалал нэмэгдэж, улмаар нурууны суулттай болж, үе мөч шохойжиход хүргэдэг байна. Иймд суугаа ажил эрхэлдэг хүмүүст зориулан нуруугаа хамгаалах энгийн зөвлөгөө хүргэе.
2025-10-22