
Монголын уран зохиол, аман үлгэрийн санг дэлгэрүүлэх, хүүхэд багачууд олон түмэнд таниулан сурталчлах, уран зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлэх ахан дүүсийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол тулгатан хүүхдийн уран уншлагын уралдаант наадмыг зарлаж байна.
Наадамд оролцох хүүхдүүд нь 6-9 настай байх бөгөөд Монгол ардын үлгэрээс өөрийн сонголтоор уншина. Оролцогч нь Монгол ардын үлгэр цээжээр, уран яруу уншсан бичлэгээ энэ сарын 12-ны дотор Монголын Зохиолчдын эвлэл / Mongoliah Wrlter s’ Union/ пэйж хуудсанд илгээх аж.
Уран уншлагын наадам 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Эрээн хотын Утга урлагын холбоо интернэт сүлжээгээр шүүж, Өвөрмонгол, Монголоос тус бүр 6-8 хүүхдийн бүтээлийг шалгаруулна.
Наадмын эцсийн шалгаруулалт, наадам 2019 оны наймдугаар сарын 16-нд БНХАУ-ын Эрээн хотод болно.
Энэхүү уралдаант наадмыг “БУУРАЛ ТЭНГИС ” Нүүдэл соёлын төв, Эрээн хотын Утга урлагийн холбоо, Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 9919-4709 болон 158 0479 7484 дугаараас залгах юм уу yusunhusel@126”com цахим хуудаснаас авч болох аж.