
Зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн хашаа хатгаж байгаа талаарх иргэдийн санал гомдлын дагуу Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар нь шалгалт хийжээ.
Ажлын хэсгийнхэн нарийвчлан судалж, зөвшөөрөлгүй газарт хашаа татсан бол хуулийн хүрээнд хариуцлага тооцох, хашааг албадан буулгах талаар иргэдтэй уулзахдаа хэлжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн IX, X гудамжинд 2014 онд 66 айлын хашааны газрыг иргэдэд олгож өмчлүүлсэн хэдий ч худаг ус, цахилгаан эрчим хүч, гэрэлтүүлэг байхгүйгээс иргэд оршин суухад хүндрэл учирч байсан аж. Тэгвэл сүүлийн үед зарим иргэн тус гудамжны нийтийн эзэмшлийн талбай, худгийн замыг хааж, зөвшөөрөлгүй газарт хашаа татаад байгаа бөгөөд эдгээр хашааг албадан буулгахаар болжээ.