
Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны бичил төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Говь Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгийн нийт найман эмнэлгийн хүүхдийн тасгийг нярайн шар өвчний эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангахад зориулан 25.000 еврогийн санхүүгийн тусламжийг “Рэнчинбал” санд олголоо.
Энэхүү төсөлд хамрагдах эмнэлгүүд нь алслагдсан орон нутгийн буюу сумын эмнэлгүүд юм.