
"Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 4-ны өдрийг дуустал явагдаж, нийт 35,003 иргэн мэдээллээ илгээгээд байгаа билээ. Мэдээллээ илгээсэн иргэдийг аж байдлаар нь ангилвал:
- Залуу гэр бүл гэсэн ангилалд 4342 иргэн,
- Төрийн албан хаагч 6542,
- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 960
- Хувийн хэвшилд ажилладаг иргэн 9549
- Өрх толгойлсон эцэг эх ангиллад 3148
- Ахмад настан 7166
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг асардаг гэр бүл гэсэн ангилалд 3134
- Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн байгаа юм.
Зарим бүртгэлээс хоцорсон иргэд дахин бүртгэл явуулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байна. Гэвч дахин явуулах боломжгүй хэмээн НОСК-аас мэдээллээ.
Сонгон шалгаруулалтын тусгай комисс маргааш хуралдаж, сонгон шалгаруулалтын хугацааг товлох юм байна.