
ҮБХИС-ийг Ахлагчийн сургуулийг 2019 онд төгссөн 200 гаруй төгсөгчдөд цэргийн цол олгох, Зэвсэгт хүчний анги, байгууллагад томилох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр нар оролцлоо.
ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн ахлагч болон бэлтгэгдэн Зэвсэгт хүчний эгнээнд элсэж та бүхэнд ажлын амжилт хүсье. Цаашдаа өөрсдийгөө хөгжүүлэн боловсруулж, цэргийн эрдэмд шамдан суралцаж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.