
Архангай аймагт энэ сарын 4-ны өдөр санамсаргүй байдлаасаа болж гэр бүлээрээ түлэгдсэн харамсалтай хэрэг гарлаа
Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуурт байрлах “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт гэр бүлээрээ амарч байсан иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болоод гал тавьжээ. 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алдсан байна.
Тус амралтын газарт түр амарч байсан тухайн гэр бүлийн иргэд хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай шатахуун тавьж гал алджээ. Энэ хэргийн улмаас гурван настай охин амиа алдсан бол хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд ба хүндэвтэр түлэгджээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.