
Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын болон Хөлийн гол орчмын ай сав газрын иргэд, оршин суугчид усанд боогдож, гэр усанд автжээ. Баянзүрх дүүргийн онцгой байдлын газраас тус хэсгийн усанд автсан 70 гаруй айл өрх аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, иргэдийн хашааг сэтэлж усыг урсгах арга хэмжээг авсан байна.
Иймд иргэд та бүхэн байгалийн гамшиг, болзошгүй осол аваар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.