
Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр нь 6000 гаруй тамирчдаас Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Тэрбээр өнгөрсөн 2017 онд БНХАУ-ын Шенжень хотод болсон олон улсын ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж байжээ. Дараа нь өөрийн дүү Н.Энхшүрийн хамт Гиннесийн номонд бичигдсэн байна.