
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Сибирьт 2.8 сая га талбай түймэрт автаж, улмаар утаа нь Монгол орныг бүрхсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 441 голомт асаж байгаагаас 31-ийг нь унтраасан байна.
Гал түймэртэй тэмцэхэд ОБЯ-ны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд зөвхөн нэг өдөрт 900 орчим тонн ус түймрийн голомтууд дээр цацжээ. ОБЯ-ны “Бе-200” нисэх онгоцууд болон “Ми-8” нисдэг тэргүүд Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү мужид түймэр унтраахад оролцож байгаа юм.
ОБЯ-ны нийт 611 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техниктэй анги нэгтгэлийг ойн түймрийг унтраахад, хот, суурингуудыг түймрээс хамгаалахад дайчилжээ. Тус яамны 440 гаруй ажилтан, 13 нэгж техник өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.