
Үер усны асуудлаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж байгаа. Харин үүнтэй зэрэгцэн Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Өчигдрийн байдлаар буюу наймдугаар сарын 5-нд Тээврийн цагдаагийн газарт осол, гэмтэлтэй холбоотой 290 дуудлага бүртгэгдсэний 191 нь зам тээврийн ослын дуудлага байжээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас хоёр жолооч нас барсан хэрэг гарсан бол өчигдөр буюу зөвхөн нэг өдрийн дотор зам тээврийн ослоор Нийслэлд 6 хүн, орон нутгийн замд 3 хүн нас барж 2 хүн хүнд гэмтсэн байна. Зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэнэ.
Жолооч нар цагдаагийн хяналтгүй газар хурд хэтрүүлэх явдал буурахгүй байгааг онцоллоо.