
Өнгөрсөн сард Авто тээврийн үндэсний төвөөс "УАА" гэх шинэ авто машины улсын дугаарыг задалж замын хөдөлгөөнд оролцуулаад байна.
Тээврийн хэрэгсэл шинээр худалдан авч буй иргэн https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгон регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн таван орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой юм байна.
Үнийн хувьд энгийн дугаарыг 7600 төгрөг үнэтэй байна. Харин 9999, 8888, 7777 зэрэг азын дугаарууд 30 саяд хүрсэн байна. Наймдугаар сарын 02-ны байдлаар нийт 2642 тээврийн хэрэгсэлд шинэ серийн дугаарыг олгоод байлаа.