
ХУД-ийн 4 дүгээр хороо "Хүннү молл" худалдааны төвийн урд зам руу уулын ус бууж зорчих хэсэг усанд автан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон юм. Энэ байдлыг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн автозам хөгжлийн газрын алба хаагчид техникийн хэрэгсэл ашиглан далан ухаж, усны голдирлыг өөрчлөн усны суваг руу оруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

