
Өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 12:31 минут орчимд Орхон аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд "Манай дарга ажлын өрөөндөө нас барлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд Орхон аймгийн цэргийн штабын дарга Л.Болд ажлын байрандаа нас барсан байдалтай байжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг өөрийн толгойдоо буудсан байдалтай байсан гэлээ. Хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.