
Лүн сумын нутагт өчигдөр орой буюу 2019 оны наймдугаар сарын 6-ны 17.00 цагийн үед ноцтой осол гарчээ.
Хэргийг харсан иргэний мэдээллээр "Зорчигчид нь нас барсан бололтой ямар ч чимээгүй байсан. Цагдаагийн машин хамгаалалтанд авсан байсан. Хөдөө хээр эгц урдаас мөргөлдсөнийг харахад хэн нэг нь ганцхан урсгал дээр гүйцэж түрүүлэх гэж хурдлан эсрэг урсгалын машиныг мөргөсөн бололтой" гэжээ.