
Өнөөдөр Улаанбаатар хотод +21 градус дулаан, үүлшинэ. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өнөөдөр 8 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 219 дахь өдөр бөгөөд он дуусахад 148 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 градусын дулаан бол шөнөдөө +10 градус үүлшинэ.
- Билгийн тооллын 7, Салхины эх одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2.668 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 376.00, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт УСУГ-т МХЕГ-аас “Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангах” сургалт зохион байгуулна. Утас: 91989890
- 10.30 цагт ХХААХҮЯ-наас өөрийн байрандаа "Монгол Хятадын экспо-2019" үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 88087892
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлнэ.
- 17.00 цагт “Централ Тауэр”-ийн "Монин" ресторанд үүрэн телефоны "ЖиМобайл" компани, "Монгол чат" аппликейшныг хөгжүүлэгч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 642 оны энэ өдөр Сасанидын армийг арабууд нэг мөсөн даржээ.
- 1318 оны энэ өдөр Хүлэг хааны цэрэг Дагестаныг эзэлжээ.
- 1560 оны энэ өдөр Унгарын гүнгийн ахайтан Елизавета Батори төржээ. Түүнийг гэмт хэргийн түүхэнд дэлхийн анхны гаж донтон гэж үздэг аж.
- 1779 оны энэ өдөр орчин үеийн газар зүйг үндэслэсэн Германы эрдэмтэн Карл Риттер төржээ.
- 1858 оны энэ өдөр Английн хатан хаан Виктория Оттава хотыг Канадын нийслэл болгожээ.
- 1912 оны энэ өдөр Орос, Японы хоёр Маньжур болон Монгол дахь нөлөөллийн хүрээгээ хуваажээ.
- 1959 оны энэ өдөр АНУ-ын VI Explorer хиймэл дагуул сансраас Дэлхийн зургийг анх удаа явуулжээ.
- 1995 оны энэ өдөр Сербийн Краин болон Баруун Боснийн улсуудыг устгах “Шуурга” байлдааны ажиллагаа дуусжээ.