
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайгийн гэр бүлд болон ой хээрийн түймэр унтрааж яваад түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан тус бүр 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Талийгаач И.Эрдэнэшагай нь 2019 оны долоодугаар сарын 2-нд Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.