
Оффшор бүсэд хадгадагдаж буй мөнгөний талаар олон жил ярьж байгаа билээ. Тус бүсэд манай улсын төрийн өндөр албан тушаалтан, нэр бүхий УИХ-ын гишүүдийн 17 сая ам.доллар хадгалагдаж байгаа хэмээн АТГ үзэж байна. Энэ талаар "Ард түмний зөвлөл зөвлөл" ТББ-аас мэдээлэл хийлээ.

Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун: “Оффшор банк хамгийн бага татвартай , дансаа удирдах, захиран зарцуулах маш хурдан шуурхай, амар хялбар нөхцөлтэй байдаг. Мөн данс эзэмшигчийн нэр хаяг нууцлагдмал, дансаар орж, гарч байгаа мөнгөний гарал үүсэл% зохицуулалт зэрэгт хяналт тавьдаггүй юм. Тиймээс авилга болон хууль бус гэмт хэргээр олсон мөнгө, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхэд ашигладаг юм. Энэхүү оффшор дансанд Монгол Улсын эрх мэдэлтэй эрх бүхий гишүүдийн хадгалуулсан 17 сая доллар байна. Энэ мөнгийг улсад оруулж ирэх ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Тиймээс “АТОЗ” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад мэдэгдэл хүргүүлсэн” гэв.

Ард түмний онц зөвлөлийн дэд зохицуулагч Д.Цогтбаатар: “Манай “АТОЗ” ТББ байгуулагдаад гурав дахь жилийн нүүрийг үзэх гэж байна. Байгуулагдсан цагаас хойш баримт нотолгоотой мэдээ мэдээллийг ард иргэдэд хүргэсээр ирсэн. Энэ оффшорын асуудал мэдэгдэхгүй 100 жил ч болж мэдэх байсан. Гэтэл оффшор банк хакердуулаад албан ёсоор мэдээлэл нь цацагдсан байгаа. Үүгээр Монголын 49 хүн 611 компани бүртгэгдсэн байсан. Иймээс бид ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлсэн хамтарч ажиллана. Оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгийг Монголд оруулж ирнэ. Энэ тал дээр ажиллана" гэв.