
“Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн наадам энэ сарын 10-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болно. Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 128 бөх барилдах юм. Мөн өсвөрийн хүүхдүүдийн бөхийн барилдаан болно. Барилдаанд 2003 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд зодоглох юм.
Ташрамад дурдахад, Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж нарын бөхчүүд түрүү, үзүүрт шалгаран барилдаж байсан билээ.