
Техасын хоёр цагаан арьст цагдаа Нейл гэх хар арьст эрийг баривчлан цагдаагийн хэсэг рүүгээ авчрахдаа морин "техник" ашигласандаа уучлал хүсжээ.
Галвестон хотын цагдаагийн газрын дарга Вернон Хейл даваа гарагт мориор эргүүл хийх нь техник ашиглаж байгаа хэрэг гэж мэдэгдэж байсан юм. Харин хоёр цагдаа тухайн “техникийг” буруу үедээ ашигласан нь нийтийн цахим сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулж байна.
Энэхүү бичлэгийг олон нийт харсан даруйдаа “Боолчлолын эрин ирэв үү”, “АНУ боолчлолын 400 жилийн ойг хэрхэн тэмдэглэж байна вэ?”, “Арьс өнгөөр ялгаварлагч” гэсэн нэр томъёог дахин тодорхойлох шаардлагатай юу?, “энэ бол 1819 он биш 2019 он” гэхчилэн шүүмжилж эхэлжээ.

Хүмүүс түүнийг олсоор оосорлож хөтөлж явсан гэж байгаа ч цагдаагийн газраас Нейлийг олсоор оосорлож авчраагүйг нь тогтоосон байна.
Цагдаагийн газрын дарга Хейд гутамшигтай зүйл хийсэндээ Нейлээс уучлалт гуйгаад “Алба хаагчид тухайн хүнийг баривчилсан газартаа тээврийн хэрэгсэл хүлээх боломжтой байсан. Энэ “техник” тохиромжгүй юм байна. Бид энэ техникийг ашиглах бодлогыг нэн даруй өөрчилсөн, илүү тохиромжтой аргуудыг судлах болно” хэмээн нэмж хэлжээ.
Галвестон хотын шударга ёсны төлөө эвслийн захирал Леон Филлипс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Олон нийтийн цахим сүлжээнд үүнийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн байршуулснаа мэдэгдсэн. Энэ явдлыг Галвестон хотын оршин суугчийн хувьд ярихад ичмээр зүйл. Энэ бол тэнэг алдаа. Миний мэдэж байгаа зүйл бол цагаан арьст хүн байсан бол тэд ингэхгүй байсан” гэжээ.
Эх сурвалж: BBC