
Монгол Улсын Шадар Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Хэнтий аймагт энэ сарын 7-ны өдөр ажиллаа. Энэ үеэрээ Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний эрэн хайх ажиллагааны нөхцөл байдалтай танилцсан юм.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутагт орших “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар зугаалж явсан дөрвөн хүний нэг нь Хэрлэн голын усанд живжээ. Тус иргэн нь 48 настай нутгийн хүн аж. Энэ дуудлагийг аймгийн Онцгой байдлын газарт цаг тухайд өгчээ. Дуудлагын дагуу ослын газарт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, дөрвөэ завь, хоёр мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.