
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин Монгол Улсад айлчилж байна. Тэрбээ орлогч сайдын албан тушаалд 2017 онд томилогдсон билээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн В.Путины тушаалаар олон улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Ташрамд дурдахад, мөн өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер Монгол Улсад айлчлах юм байна.