
Хүүхэд сурч боловсроход зөвхөн багш хамаатай бус эцэг эхийн оролцоо чухал гэдгийг албаныхан хэлж байгаа. Эцэг эх нь хүүхдээ анхаардаггүй, хичээлийн хэрэгслийг нь бүрэн авч өгдөггүй тохиолдол нилээдгүй байгааг багш нар мөн хэлдэг. Иймээс энэ хичээлийн жилээс эцэг, эх, багш, хүүхдийн дунд гурвалсан гэрээ байгуулах аж.