
Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг шинэчлэн босгожээ. энэхүү хөшөөг Нийслэлийн төв цэг болох Жанжин Д.Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан байна.
Харин өмнө нь энд 1999 онд Д.Наранжавын зураг төслөөр бүтээсэн 1.53 м өндөр, 0.45 м өргөнтэй боржин хөшөө байсан юм. Уг хөшөөг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байжээ.
