
Өчигдөр буюу наймдугаар сарын 08-ны өдрийн 12:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа” шалгаж өгнө үү гэх дуудлага нэгэн иргнээс цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсныг нохойн төлөөлөгч Х.Шинэбаяр “Уран” гэж дууддаг нохойгоор шалгуулж илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.