
Энэ сарын 4-нөөс 6-ныг хүртэл үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан билээ. Үүний шалтгаан “Талст ширээт” гэх компани үерийн ус зайлуулах сувгийг хааж зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн Богд уулнаас урссан ус төв зам дагуу үерлэсэн байна. Энэ асуудлаар НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
НМХГ-аас барилга баригдаж эхлэсэн цагаас хойш тухайн компанид удаа дараа шаардах хуудас илгээсэн боловч барилгын ажил үргэлжилсээр өнөөдрийг хүрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараагийн шатны арга хэмжээг авч тухайн барилгын цахилгааныг хязгаарлах тухай хүсэлтийг “УБЦТС” ТӨХК-д хүргүүлсэн боловч гүйцэтгээгүй аж.
Одоогоор “Таслт ширээт” компанид нийслэлд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх шийдвэрийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ.
Барилга баригдаж буй тус газрын дэргэд нийслэлийн цэвэр усны нөөц бүхий төрийн тусгай хамгаалалттай газар оршдог юм байна.
А.САРАНДАГИНА