
Төв аймгийн Баянчандмань суманд 2019 оны наймдугаар 8-нд нэгэн ургийн баяр болж даага уралджээ. Харин уралдааны дараа даагыг нь түрүүлүүлсэнгүй гэж М гэгч нь 67 дугаартай 10 настай унаач хүүг амбаарт оруулан зодож гарыг нь хугалсан хэрэг гараад байгаа. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийг тодруулахаар ажиллаж байна. Шалгалтаар гэмтлийн зэргийг тогтоож, холбогдогч, гэрчийг тогтоох аж.