
Хяргас нууранд амарч явсан Улаанбаатар хотын харьяат иргэний 4-5 насны хоёр хүүхэд хийлдэг гудсаар тоглож байгаад нуурын гүнрүү хөвжээ. Тодруулбал, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна. Тус хүүхдүүд эргээс 200 метрийн зайтай холдон явсан байжээ.
Иймээс үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.