
Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1979 онд төгсөгчид 40 жилийн ойн уулзалтаараа “Баянбулаг” хүүхдийн зусланг сэргээн засварлах ажил хийжээ.
Хүүхэд багачуудыг хөгжүүлэх эко орчин бүрдүүлэх зорилготой тус санаачилгыг орон нутгаас дэмжиж 60,0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
“Баянбулаг” хүүхдийн зуслан 1982 онд ашиглалтад орж, 2007 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Байгуулагдсан цагаас хойш засвар хийгээгүй учир хүүхдийн зуслангийн MNS 4946:2005 стандартын үйлчилгээг хангахгүй, хүүхэд хүлээн авч амруулах нөхцөлгүй болоод байсан байна.