
Эстонийн нийслэл Таплинд хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ болж байгаа билээ. Уг тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд манай улсаас Э.Төгсжаргал, Д.Тэнгис, Э.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн, Э.Батмагнай, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Ч.Отгонтуяа, Н.Анударь, Б.Энхцэцэг, Ө.Пүрэвсүрэн, Э.Дэлгэрмаа, Ц.Хулан гэсэн 14 тамирчин оролцож байгаа юм. Тамирчид, дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын I зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт энэ сарын 9-нд эх орноосоо мордсон билээ.
Ташрамд дурдахад, Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Ө.Баатархүү, ОУХМ С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг түрүүлж байсан билээ.