
Камбожийн иргэн дөрвөн өдрийн турш агуйн хавцалд гацсаныг цагдаагийнхан гаргаж авснаа өчигдөр мэдэгдэв.Тэрбээр 28 настай бөгөөд гэр бүлийнхэн нь хайж эхэлснээр цагдаагийнханд мэдэгджээ.
Түүний эрлийн ажилд 200 аврагч оролцон, 10 цаг үргэлжилсэн байна. Тэр ууланд аялаж яваад бамбараа авах гэж байгаад хадны завсар орон ийнхүү гацжээ.

"Би амьд үлдэх найдвараа алдсан, хэрэв надад хутга байсан бол би амиа хорлох байсан” гэж тэр "Khmer Times" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Тэр одоо эмнэлэгт хэвтэн толгой, өвдөг, цээжний гэмтлээ эмчлүүлж байгаа бөгөөд Хатагтай Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, хатагтай Сотие нар 2500 доллар (2000 фунт стерлинг) -ыг тэдний түүний эмчилгээнд тусламж болгон өгчээ.