
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри Чинмойн марафоны багтай хамтран зохион байгуулсан “Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд 6 цагийн гүйлтийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал 63 км гүйж, мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү амжилтаараа ирэх аравдугаар сард Франц улсад зохион байгуулагдах 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50 аас дээш гурван насны ангилалтай болжээ.
