
Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах зорилгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран "Өнөөдрийн Монгол-2019" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэмжлэгээр зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.
Төсөлд ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын нийт 24 гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 12-20-ны хооронд Улаанбаатар хот, Төв, Хэнтий, Дорнод аймаг гэсэн чиглэлд ажиллах юм байна.
