
Ойрын өдрүүдэд Tайваний хойд хэсгээр нүүрлээд байгаа хар салхины улмаас тус улсад шувууны тахал нүүрлээд байна. Тахал тархсан газруудад устгал хийж эхлээд байгаа ч тахиа, галууны махыг сайн болгож идэхийг албаныхан анхааруулж байна. Шувууны тахал нь халуурах, толгой өвдөх, булчин шархирах, ядрах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг вирүсийн гаралтай, амьсгалын замын халдварт өвчин юм.