
Лекима хэмээх далайн хар салхи бямба гарагийн өглөөнөөс эхэлсэн бөгөөд 187 км/цаг хүрчээ. Хятадын Жэжян мужаас эхлэн Шандонгийн хойд зүгийн эргийг дайрч өнгөрөхөд 12 хүн нас барж,16 хүн сураггүй алга болсон гэж нутгийн онцгой байдлын товчооноос мэдээлж байсан юм. Харин өчигдрийн байдлаар Төрийн телевиз болох CCTV-гээс амь алдагсдын тоо 32-оор нэмэгдлээ гэжээ.

180 000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ тоо саяд хүрч магадгүй байгаа аж. Шандонгоос гаргасан хамгийн сүүлийн үеийн тооцоогоор эдийн засгийн хохирлын хэмжээ 18 тэрбум юань буюу 2.55 тэрбум долларт хүрч, 364 000 га талбайн ургац, 36 000 гаруй байшинд хохирол учруулжээ. Зөвхөн Шандонгд үзүүлж буй хөдөө аж ахуйн хохирлыг 939 сая юань гэж тооцож байгаа аж. Зүүн Шандун хотын аялал жуулчлалын төв болох Чиндао өнгөрсөн ням гарагт бүх жуулчны газраа хааж, 127 галт тэрэг, холын тээврийн автобусны үйлчилгээг зогсоогоод байна.
Лекима бол энэ жилийн Хятадын ес дэх удаагийн хар салхи юм. Үүнээс улмаас ням гарагт 3200 гаруй нислэг цуцлагджээ. Өндөр хурдны галт тэрэгний зарим шугамуудыг хаагаад байгаа аж. Цаашдаа хар салхины хүч суларна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters