
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг зогсоох чиглэлийн холбогдох байгууллага, Засгийн газрын гишүүдэд өгсөн билээ. Энэ дагуу Ашигт малтмал газрын тосны газраас тус компанийн ашиглалтын тусгай лицензийг цуцаллаа.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Ашигт малтмал газрын тосны газраас кадастрын зураг гарсан. БОАЖЯ-наас ирэх лхагва гарагт Тост, тосон бумбын нутагт 153.469 га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү шийдвэр нь бүх уул уурхайн компаниудад хамааралтай асуудал болохыг мэдэгдэж байна" гэлээ.
