
Улаанбаатар хотын төвд оршдог "Хангай" зочид буудлын барилга орхигдоод 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Социализмын үед тус зочид буудал нь төрийн өндөр албан тушаалтан, гадаад, дотоодын дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг байсан нийслэлийн хамгийн үзэсгэлэнтэй барилга гэгддэг байсан. Гэвч барилгын суурь нь анх буруу тавигдсанаас үүдэн цаашид ашиглах боломжгүй болсноор балгас болж хувираад буй. Өнөөдрийн хүртэл тус барилгад учир битүүлэг байдлаар хүмүүс амиа алддаг, "сүнс, чөтгөр"-тэй гэх үлгэр домог шиг яриа их бий.
Тэгвэл тус барилгыг эзэмшигч, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан энэ талаар мэдээлэл хийнэ хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Уг барилгын талаар удахгүй үнэн зөв мэдээлэлийг дэлгэрэнгүй хийе гэж бодож байна. pic.twitter.com/PxMN9ko4jP
— Б.Жаргалсайхан (@bazarsad_j) October 19, 2019
Тэрбээр барилгыг 1998 онд 600 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Харин ямар зорилгоор ашиглах гэж байгаа нь тодорхой бус байсаар 21 жилийн нүүр үзжээ.