
Өнөөдөр гадаа 4 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, гурван хөх ногоон мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2705.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 385.50, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улсын гуравдугаар төв эмнэлэг анх удаа хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг гэх мэт олон төрлийн өвчнийг эрт илрүүлдэг MRI аппараттай боллоо. Уг аппаратыг 12.00 цагт хүлээж авна.
- Төрийн албаны Ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Ерөнхий шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар 11.00 цагаас Засгийн газрын XI байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн сэргээн ажиллуулах Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт 10.00 цагт НЭМҮТ-ийн байранд болно.
- 11.00 цагаас "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" сэдэвт Бодлогын судалгааны тайлан, эрдэм шинжилгээний хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
- 11.30 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим" /НЦУГ-ын 108 тоот/-д ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлаас "Шахмал түлш"-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2009 онд Windows7 албан ёсоор гарчээ.
- 1980 онд Ромын Пап лам 1633 онд Галилейг буруутгасан шийдвэрээ цуцалжээ.
- 1964 онд Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаасаа татгалзжээ.
- 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубийн эсрэг далайн болон агаарын бүсийг хааж буйгаа мэдэгджээ.
- 1954 онд ХБНГУ НАТО-д элсжээ.
- 1938 онд АНУ-ын инженер Честер Карлосон цаасан бичиг баримт хувилах төхөөрөмж зохион бүтээжээ.